Thursday, September 1, 2011

Иргэний оролцоо

Саяхан нэгэн ТВ нэвтрүүлэг үзэж суутал СОЛОНГОС улс иргэний дайны дараа газар нутаг нь асар их сүйдэж, газар нутгийн 16 хувь хүрэхгүй хувь нь ойн бүрхүүлтэй ихэнх газар нутаг цөлжилтийн гамшигт нэрвэгдсэн байсан тухай сонслоо. Солонгос улсын төрийн цэгцтэй бодлого иргэдийн оролцооны үр дүнд 50 хүрэхгүй жилийн дотор улс орны 67 хувийг ногооруулж чадсан байна. Бид бүхэн солонгос оронд очиж үзсэн болгон ямар сайхан ногоон бүрхүүл, цэвэр цэмцгэр, чийглэг байдгийг бэлхнээ мэднэ.
Яг өнөөдөр Монгол оронд цөлжилт газар авч газар нутгийн 12 орчим хувийг ойн сан эзэлдэг гэдэг улиг болсон статистик тоо сонссоор өдрөөс өдөрт байгаль экологи нь доройтож байгаа тухай яригдсаар байна. 2011 оныг БОЯ-аас ойн менежментийг сайжруулах жил хэмээн сүржин зарлаж олон дахин рекламдаж байсныг бид бүгд бас л мэднэ. Гэтэл юу хийсэн бол гэж сонирхтол өнөөдөр бид улсын хэмжээнд 1 сая мод тарилаа гэх мэдээллийг сайд нь хэлж байх юм. Энэ үнэхээр өрөвдмөөр байна.
Гэтэл Богд уулын урдхан Өвөр зайсанд миний очиж үзсэнээр тэтгэврийн өвгөн 2 сая шахам мод тарьсан суух юм. Үүнийг цөмөөр харьцуулаад нэгийг бодоцгооё. Монгол улсын яам агентлаг өнөөдөр юу хийж байна вэ иргэн хүн өнөөдөр цөлжилт уур амьсгалын өөрчлөлт гэж сүржигнэн ярихгүй ч хүсвэл бид монгол орноо ногооруулах ажлыг хийх хүч нь төрийн нүсэр апаратаас илүү гэдгийг би харж байна. Энд юу хэлэх гэсэн бэ гэвэл төр бол сайн гүйцэтгэгч биш гэдэгийг л тодотгох гэсэн юм. Ингээд энд иргэний оролцоог бодит утгаар нь бий болгож орон нутгийн эрх мэдлийн асуудлыг үүрэгжүүлж хариуцлагажуулж бас төлөвлөх эрхийг нь тодорхой болгоод өгвөл гол мөрөн ширгэсэн, агаарын бохирдол хэрээс хэтэрлээ, ойн сан ингэж сүйдсэн гэх урамгүй мэдээлэл багасч тодорхой ажлууд хийгдэнэ гэж бодож байна.
2008 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүдийн гэсэн тодотголтой тойрогтой зарцуулдаг 10 сая төгрөгийн асуудал яригдаж нийгмийг багагүй бухимдуулж байсан. Гэтэл одоо бид УИХ-ын гишүүдийн тэр бумын асуудлыг тэгтлээ ярихгүй эсэргүүцэхгүй бараг л хүлээн зөвшөөрчихөөд байна. УИХ-ын гишүүд өнөөдөр хууль тогтоогчид болохоос мөнгө зарцуулдаг компаний захирлууд биш ээ. Энэ бүгдийг эрэгцүүлэхэд хүчгүй нь хүчтэйн өмнө буруутай гэдэг үг биелэл болох мэт Ингэж болох уу АН-ын бүсгүйчүүд ээ бид яах ёстой вэ
Энд 2001 оноос хэрэгжсэн Малайз улсаас экспортолсон ТУСТХуулийн балаг л гэж бас хэлэх хэрэгтэй байх. Энэ хуулиар Монгол улсын бүх эдийн засгийн эрх мэдлийг төвлөрүүлэн, орон нутгийн эрх мэдэл бие даан ажиллах боломжийг боймолсон урьд хожидод байгаагүй авилгын сүлжээ нөгөө талдаа нийгмийн бухимдал ядуурал сөрөг бүхнийг дагуулж байгааг бид харж байна. Өнөөдөр энэ хуулиар төсвийн үрэлгэн бодлго, мөнгө угаалт авилга хээ хахууль хэрээс хэтэрч байнаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан иргэний танхим иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж байгаа бодит ажил юм. Иргэний танхимыг аймаг дүүргүүд, сумдад байгуулан ажиллуулах санаачлагууд гарч байгаа мэдээллийг талархан хүлээж авч байгаа. Энд жинхэнэ утгаараа тухайн орон нутгийн асуудлыг орон нутгийн иргэд нь ярьж, бодит утгаар нь амьдарлаас урган гарсан хуулиуд төрөхөд их хувь нэмэр болно гэж бодож байна.
Тиймээс АН-ын эмэгтэйчүүд бид иргэний оролцоог нэмэгдүүлэх санаачлагыг дэмжин, ажиллаж амьдарч байгаа орчиндоо оролцооны үрийг тордон ургуулж, нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлцгээе гэж та бүгддээ уриалж байна.

No comments: