Thursday, July 3, 2008

Энгийн иргэдээ өмөөрөхүй

Онцгой байдал зарлаад 4 хонов. Байнгын шуурхай мэдээлэл цацагдаж байна.Байдал дээрдэж байх шиг. Хэлмэгдэгсдэд сэтгэл санаа болоод эд хөрөнгийн тусламжууд өгсөөр том компаниуд хямд аргаар өөрсдийгөө рекламдах алтан боломж. Харин тэд бид ч ялгаагүй энгийн ард түмнээ мартчихлаа. Хамгийн харамсалтай нь 700-аад иргэдийг хорьж цагдаж тамлан зовоож байна. Танил тал хамаатан садан гайгүйтэй мөнгөтэй төгрөгтэй нэг нь л гарч байгаа болохоос бусад нь бол тэнд зовсоор сууна. Эдгээр хүмүүст өөрийгөө өмгөөлүүлэх мөнгө төгрөг мэдээж байхгүй л байгаа. Эрх баригчид энгийн иргэдээ буудаж алчихаад гүрийгээд өөрсдийгөө байнга өмөөрч буруу мэдээлэл цацаж байгаа юм чинь эдгээр баривчлагдсан нөхдүүдийг юу ч гэж гүтгэн гүжирдэж магадгүй. Тэдэнд тусламж хэрэгтэй байгаа бид гараа сунгахгүй бол олигариуд гараа сунгахгүй шүү. Бүгдээрээ эдгээр иргэддээ чадах бүхнээрээ туслацгаая. Тэдэнд хэн ч хадивийн данс нээж өгөхгүй хэн ч тэдний хойноос харамсахүй шүү дээ. ЭНгийн иргэд буруугүй. Сонгуулийг луувирдсан болоод луувирдуулсан нөхдүүд буруутай. Энгийн иргэд үүний золиос болох ёсгүй.

Эргэцүүлэл

Бид Ардчилсан шударага сонгуулиар төрийн түшээдээ сонгодог.Энэ 2008 оны сонгууль юу болоод өнгөрвөө. Монголын ард түмнийг шоконд оруулсан сонгуулийн мэдээ,ХУ намын мэдэгдлүүд ар араасаа цуварсаар байлаа.Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад баярласан хэрээ бархирав гэдгийн үлгэрээр Баяр тэргүүтэн ТY-ээр бие биедээ баяр хүргэж дургүй хүртэл алга ташин баяраа тэмдэглэж эхлэв. Энэ бүхэнд бухимдсан ард түмэн үнэхээр тэсгэл алдан өөрсдийн хийсэн сонголтондоо итгэж ядан төв талбайдаа цуглаж эхэлсэн. Энд ард түмэн үгээ хэлж, ийм байх ёсгүй гэх мэтчилэн эсэргүүцлээ илэрхийлж байлаа. тэд иргэний хөдөлгөөний нөхдүүдийг хүртэл үг хэлүүлэхгүй индэр дээрээс буу энд ард түмэн үгээ хэлнэ та нар ашиг хонжоо хайгчид хэрэггүй гэж шаардаж байсан. Энэ цуглаанд маш олон хүмүүс жирийн иргэд ирсэн байсан. Дараагийн өдрийн болсон үйл явдыг эргэцүүлэн бодоход энэ нь үнэхээр шоконд орсон ард түмэн юу ч хийхээс буцахгүй болсныг харууллаа гэж бодож дүгнэж сууна. Ард түмэн ядуу байна. Төрийн эрхэнд байнгын суух хүсэлтэй тэр зөөлөн сэнтийнээс салах дургүй олигариудад ард түмэн уур бухимдлаа гаргалаа. Мэдээж энэ хэмжээнд хүртэл байдал хурцадсан нь бидэнд буюу ард түмэнд ашиггүй. учир нь тэд хаалттай хуралдаад л бөөн бөөн мөнгөний тоо ярилцаж батлаад л... Бидний татвар төлөгчдийн мөнгөөр л энэ бүхний хохирлыг барагдуулна. Энэ бол асуудал биш. Эрдэнэт хүний амь нас сүйдчихээд байхад тоож байгаа хүн бараг харагдахгүй юм аа. Харин миний тийм хөгжим, эд хөрөнгө, гээд л нулимс дуслуулаад телевизээр гараад байх юм. Энэ бүгдийг уйдаж залхтлаа хараад эцэст нь эх орон ард түмнээ уландаа гишгэж, хуурч гарч ирсэн эрхэм нөхдүүд ирэх 4 жилд юу хийх бол доо хэмээн сэтгэл өвдөж сууна даа

Thursday, May 8, 2008

Манай гэр бүл

Thursday, March 13, 2008

ЛИШ ЧУУЛГАНД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦСОН СЭТГЭГДЭЛ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан лиш дээд чуулганд оролцлоо. Хамгийн сонирхолтой нь манай төгсөгч найман төлөөлөгч тэнд байлаа. Бид чуулганд оролцсон төрийн албан хаагч болон иргэдийн хурлын төлөөлөгчидтэй мөр зэрэгцэн улс эх орныхоо хөгжил дэвшлийн тухай мөн бидэнд хамгийн үнэтэй ардчиллын тухай бидний хамгийн том алдаа болсон нутгийн өөрөө удирдах ёсны гажуудлын тухай илтгэл, мэдээллүүдийг сонслоо. Энэ чуулганд оролцож байгаа хөдөө орон нутгийн төлөөлөгчидтэй санал сэтгэгдлээ хуваалцаж байхад аймаг сум орон нутагт Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үүрэг роль ёс төдий, Засаг даргынхаа ам гарыг харсан байдал хэвээрээ байгаа гэдгийг уулзаж санал солилцсон бүгд ярьж байлаа. Мөн ИТХ-ын тухай манай иргэдийн дунд ойлголт бараг байхгүй байгаа нь түүний эрх мэдэл бие даасан байдал нь засаг даргаас доогуур байгаатай холбоотойг ч тэд хэлж байлаа. Тиймээс бид одоо л энэ байдлаа засч залруулахгүй бол оройтно гэдгийг илтгэгчид болон тэнд хуран чуулагсад ярьж байлаа. Үүнийг одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? бид л хийхгүй юм бол хэн хийх вэ? гэсэн бодолтойгоор төрийн ордноос гарлаа би.

Үүрэг хүлээсэн бүсгүйчүүд

Энэ нэвтрүүлэгт оролцох саналыг хүлээж аваад ямар ч бэлтгэлгүй мэдээлэлгүй орсон. Цэргийн Их Сургууь дээрээс хувцсаа солиод үүрэг даалгавар аваад гарахад яг л цэрэг болчихсон юм шиг сэтгэгдэл төрж байсан. Ингээд та бүхэндээ тэр нэвтрүүлгийн бичлэгийн хэсгээс толилуулъя.

Thursday, February 21, 2008

Ухаантны хэлсэн үгс

"Ухаарал хязгаартай, тэнэглэл хязгааргүй" /Ян Райнис/
"Амьдарлын бэрх, зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай бүр гурвантаа жаргалтай"
/Жан Фабр/
"Сул дорой хүн элэн далангүй байж чаддаггүй." /Ларашфико/
"Хүний сэтгэл нь ноён, бие хэл хүёр нь зарц байдаг." /Ардын мэргэн үгсээс/
"ХАЙР хүний мэдэх бололцоогүй зүйлийг ч мэддэг болтол нь өөрчилдөг." /Teренс/
"Уурласан нудрага, инээмсэглэсэн нүүр руу цохидоггүй" /Хятад ардын үг/
"Зовлон хулчгар хүнтэй адилхан айсан бүгдийн араас салалгүй мөрдөж ӨӨдөөс нь зоригтой алхсан хүнээс үтэр зугтдаг. " /Антзан Жювье/
"Хүний арга эвийг олдог чадварын төлөөюунаас ч илүү хөлс төлөхсөн."
/Мэтьн Брашид /
"Өрөөл бусадтай харьцуулж өөрийгөө гоочилж байснаас өнгөрсөн жилийн өөртэйгээ энэ жилийн өөрийгөө харьцуулхад ямар ч дэвшил гараагүй байвал энэ үнэхээр ичмээр зүйл " /Лапок/
"Сайн худалдаачин аль эсвэл сайн эмч болохын өмнө хүн эхлээд ХҮН болох хэрэгтэй"
/Р.В.Эмирсон/

Thursday, February 14, 2008

Бид төгсөгчдийн холбоогоо байгууллаа

Бид Либерти сургуулийн анхны магиструуд. Энэ сургуульд маш ихийг сурсан. Эндээс бидний ихийг хийх урам зориг хүсэл төрсөн. Тийм ч учраас энэхүү холбоогоо байгуулсан. Манай ТББ маань биднийг байнга холбож уулзуулж, байна гэдэгт итгэлтэй байна. Бид одоо л жинхэнэ энэ амьдарч буй нийгэмдээ чадах чинээгээрээ нөлөөлж, өөрсдийгөө хөгжүүлж, идэвхтэй амьдрах хэрэгтэй байна. Залуусаа өөдлөх зам өөртэй итгэх итгэлээс эхэлдэг. Хамтдаа урагшаа.