Thursday, July 3, 2008

Энгийн иргэдээ өмөөрөхүй

Онцгой байдал зарлаад 4 хонов. Байнгын шуурхай мэдээлэл цацагдаж байна.Байдал дээрдэж байх шиг. Хэлмэгдэгсдэд сэтгэл санаа болоод эд хөрөнгийн тусламжууд өгсөөр том компаниуд хямд аргаар өөрсдийгөө рекламдах алтан боломж. Харин тэд бид ч ялгаагүй энгийн ард түмнээ мартчихлаа. Хамгийн харамсалтай нь 700-аад иргэдийг хорьж цагдаж тамлан зовоож байна. Танил тал хамаатан садан гайгүйтэй мөнгөтэй төгрөгтэй нэг нь л гарч байгаа болохоос бусад нь бол тэнд зовсоор сууна. Эдгээр хүмүүст өөрийгөө өмгөөлүүлэх мөнгө төгрөг мэдээж байхгүй л байгаа. Эрх баригчид энгийн иргэдээ буудаж алчихаад гүрийгээд өөрсдийгөө байнга өмөөрч буруу мэдээлэл цацаж байгаа юм чинь эдгээр баривчлагдсан нөхдүүдийг юу ч гэж гүтгэн гүжирдэж магадгүй. Тэдэнд тусламж хэрэгтэй байгаа бид гараа сунгахгүй бол олигариуд гараа сунгахгүй шүү. Бүгдээрээ эдгээр иргэддээ чадах бүхнээрээ туслацгаая. Тэдэнд хэн ч хадивийн данс нээж өгөхгүй хэн ч тэдний хойноос харамсахүй шүү дээ. ЭНгийн иргэд буруугүй. Сонгуулийг луувирдсан болоод луувирдуулсан нөхдүүд буруутай. Энгийн иргэд үүний золиос болох ёсгүй.

Эргэцүүлэл

Бид Ардчилсан шударага сонгуулиар төрийн түшээдээ сонгодог.Энэ 2008 оны сонгууль юу болоод өнгөрвөө. Монголын ард түмнийг шоконд оруулсан сонгуулийн мэдээ,ХУ намын мэдэгдлүүд ар араасаа цуварсаар байлаа.Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад баярласан хэрээ бархирав гэдгийн үлгэрээр Баяр тэргүүтэн ТY-ээр бие биедээ баяр хүргэж дургүй хүртэл алга ташин баяраа тэмдэглэж эхлэв. Энэ бүхэнд бухимдсан ард түмэн үнэхээр тэсгэл алдан өөрсдийн хийсэн сонголтондоо итгэж ядан төв талбайдаа цуглаж эхэлсэн. Энд ард түмэн үгээ хэлж, ийм байх ёсгүй гэх мэтчилэн эсэргүүцлээ илэрхийлж байлаа. тэд иргэний хөдөлгөөний нөхдүүдийг хүртэл үг хэлүүлэхгүй индэр дээрээс буу энд ард түмэн үгээ хэлнэ та нар ашиг хонжоо хайгчид хэрэггүй гэж шаардаж байсан. Энэ цуглаанд маш олон хүмүүс жирийн иргэд ирсэн байсан. Дараагийн өдрийн болсон үйл явдыг эргэцүүлэн бодоход энэ нь үнэхээр шоконд орсон ард түмэн юу ч хийхээс буцахгүй болсныг харууллаа гэж бодож дүгнэж сууна. Ард түмэн ядуу байна. Төрийн эрхэнд байнгын суух хүсэлтэй тэр зөөлөн сэнтийнээс салах дургүй олигариудад ард түмэн уур бухимдлаа гаргалаа. Мэдээж энэ хэмжээнд хүртэл байдал хурцадсан нь бидэнд буюу ард түмэнд ашиггүй. учир нь тэд хаалттай хуралдаад л бөөн бөөн мөнгөний тоо ярилцаж батлаад л... Бидний татвар төлөгчдийн мөнгөөр л энэ бүхний хохирлыг барагдуулна. Энэ бол асуудал биш. Эрдэнэт хүний амь нас сүйдчихээд байхад тоож байгаа хүн бараг харагдахгүй юм аа. Харин миний тийм хөгжим, эд хөрөнгө, гээд л нулимс дуслуулаад телевизээр гараад байх юм. Энэ бүгдийг уйдаж залхтлаа хараад эцэст нь эх орон ард түмнээ уландаа гишгэж, хуурч гарч ирсэн эрхэм нөхдүүд ирэх 4 жилд юу хийх бол доо хэмээн сэтгэл өвдөж сууна даа