Tuesday, April 10, 2007

Мөнгөний эрэлтийн тухай Самуэлсоны Эдийн засгийн онол

Мөнгөний эрэлт

Өмнө үзсэн орчин үеийн мөнгөний эрэлт, хэрэгцээний онолд мөнгөний шаардлага, мөхөөлдөс, киноныхоос өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгө бол саки хүлээхтэй адил биш- чи төмөр идэж чадахгүй. Бид эргэн тойрондоо мөнгө эрэлхийлж хайдаг.

Мөнгөний үүрэг:

Мөнгө гэж юу вэ? Мөнгө гэдэг бол мөнгийг бүтээж байгаа зүйл. Мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа зүйл бол мөнгө юм. Мөнгө гурван үүрэгтэй.

  1. Гүйлгээний хэрэгсэл. Юуны өмнө мөнгө өнөөдөр гүйлгээний хэрэгсэл болж байна. Бараа, үйлчилгээ, худалдан авах болон худалдахад мөнгийг ашиглаж болно. Мөнгө солилцооны хэрэгслийн хувьд нийгэмд барааг бараагаар солих бэрхшээлээс зайлсхийх боломж олгодог. Мөнгө бараа солилцооны тохиромжтой арга болохынхоо хувьд газар нутгийн төрөлжилтийн болон хүмүүс хоорондын хөдөлмөрийн хувиарын үр шимийг хүртэх боломжийг нийгэмд олгоно.
  2. Хуримтлалын хэрэгсэл: Мөнгө хөрвөх чадвартай өөрөөр хэлбэл зарж үрэхэд хялбархан мөнгө учираас баялаг хадгалахад ихээхэн тохиромжтой хэлбэр болдог билээ. Үл хөдлөх хөрөнгө, эсвэл үнэт цаасны хэлбэрээр баялаг хадгалах зэрэг цөөн тохиолдлоос бусад нөхцөлд мөнгө эзэмшснээр мөнгөн орлого орохгүй.
  3. Өртийн хэмжүүр: Мөнгө мөн өртгийн хэмжүүр болдог янз бүрийн баялаг нөөцийн харьцангуй өртгийг хэмжихэд мөнгөн нэгжийг хэмжүүр болгон ашиглах нь тохиромжтой гэж нийгэм үздэг юм. Мөнгөний системийн ачаар бид бүтээгдхүн бүрийн үнийг бусад сольж болох бүтээгдэхүүнээр дамжуулан илэрхийлэх гэх хэрэггүй болно. Мөнгийг ингэж ашиглах нь төрөл бүрийн бараа, нөөцийн харьцангуй үнэ цэнийг хялбархан харьцуулах боломжийг наймаанд оролцогчдод олгоно.

Мөнгөний өртөг:

Дээрх гурван үүргээр мөнгө бол хүмүүст туйлын хэрэгтэй зүйл. Мөнгөний өртөг гэж юу вэ? Өртөг нь их хэмжэний хөрөнгө оруулалтаас илүү сонирхолын зарцуулалтад ашиг тустай.

Долдугаар сэдвээр үзсэнээр бол хөрөнгө оруулалт нь эргээд сонирхолын өртгийн хэмжүүр болдог. Зээлийн мөнгө болон мөнгөний нөөцийн харилцан хамаарлыг үзье.

А. Мөнгөний сан нь мөнгөний зах зээлийн харилцан хамаарал ба мөнгөний зах зээлийн дансны хадгаламжтай адилхан. Энэ хадгаламж нь 5-15 хувийн хүүтэй нэг жилд.

1988 онд мөнгөний санд 1000$ тавьлаа. 8 хувийн хүүтэй тавьхад 1988 оны эцсээр 1080 болно гэсэн үг.

Мөнгөний өртгийн талаар эргээд орьёо. Та 1988 он 1000 $ авлаа. Жилийн эцсээр та 1000 $ доллартайгаа л үлдэнэ. Мөнгөний өртгийг шийдвэрлэхийн тулд ашиг сонирхолоо орхих хэрэгтэй.

Мөнгө бол их амархан учир нь амархан, хурдан худалдааг зөвшөөрөх хэрэгтэй. Мөнгөн сангийн ач холбогдол нь мөнгөний хүү нь ямагт унахгүй байх шаардлагатай. Энэ үйлчилгээ нь ямагт үнэгүй байдаггүй.хөрөнгө багатай бол хадгаламж нь өндөр ашиг сонирхолоос илүү.

Зарим жишээн дээр тайлбарлая. Танд 1000$-ын мөнгөн хадгаламж /M1 / байна. Банк танд 5 хувийн хүү төлхөд жил болгон таны данс 50$-оор нэмэгдэнэ.

Та 8 хувийн хүүтэй сан хайж болно. Энэ нь таны 1000$ доллар 1080 доллар болно. Та яагаад 30 $ золиослоно гэж. Учир нь та энэ 30 доллороороо шинэ хоол юмуу дугуй авч унаж болох юм.

Мөнгөний өртөгийн сайн тал. Нилээд суурь төвшинд авч үзвэл мөнгөний өртөг гэдэг нь мөн чанартаа эрэлт болон нийлүүлэтийн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл мөнгөний өртөг түүний ашигтай, хэрэгтэй нь харьцуулахад түүний ховор байдаг явдлаар тодорхойлогдоно. Мөнөгний ашигтай хэрэгтэй байдал мэдээж хэрэг түүний өнөө болон ирээдүйд бараа үйлчмлгээгээр солигдох гйхамшигт нь оршино. Иймээс эдийн засаг дахь долларын эрэт арилжаанд байгаа нийт доллар дээр хувь хүн, үйлдвэрийн газруудын нэмж хэрэглэх мөнгөний тоо хэмжээнээс хамаарна. Мөнгөний эрэлт тухайн үед ямар нэг хэмжээгээр тогтмол байгаа нөхцөлд мөнгөн нэгжийн өртөг буюу “худалдан авах чадвар” мөнгөний нийлүүлтээр тодорхойлогдоно. Яагаад ингэдгийг харъя.

Худалдааны эрэлт:

Хүмүүс болон үйлдвэрт худалдааны мөнгө хэрэгтэй. Ахуйн хэрэглээнд байнгын хэрэглэгч нь электрон барааг худалдан авахад төлбөр хэрэгтэй. Үйлдвэрийн материал авахад мөнгө төлөх хэрэгтэй. Энэ хэрэгцээ нь мөнгөний арилжааны хэрэгцээг бүрдүүлдэг.

Мөнгөний арилжааны хэрэгцээг бид 11-2-р загвараас харж болно. Энэ загвараар дундаж гэр бүл сар бүр 100 долларын цалин хөлсийн харуулсан. Мөнгөний сар болгоны зарцуулалтыг гаргахад гэр бүл дунджаар 5400 долларын бланс барьдаг.

Энэ загвараар гэр бүл дунджаар сард хичнээн төгрөг зарцуулдаг вэ. Нэг гэр бүр сарын эхэнд 1000 доллартай байхад нэг өдрийн хэрэгцээ нь 33,3 доллар байна.

Энэ жишээг харахад эдийн засгийн өөрчлөлтөд мөнгөний эрэлт хэрэгцээ яаж хангагдаж байгааг мэднэ. Мөнгө ба үнэ.

Мөнгөний бодит өртөг буюу худалдан авах чадвар гэдэг бол бараа, үйлчилгээний тоо хэмжээ юм. Цаашилбал нэг доллораар авч байгаа бараа үйлчилгээний тоо хэмжээ үнийн төвшинтэй урвуу, тэнцүү харьцаатайгаар өөрчлөгдөнө. Өөөр хэлбэо үнийн ерөнхий төвшин долларын өртөг хоёрын хооронд давуу тэнцүү харьцаатай хамаарал байдаг. Энэ урвуу хамаарлыг 11-2р загвараас тодорхой харах боломж

байна. Хэрэглээний үнийг индеск эсвэл амжиргааны өртгийн индекс өсч байвал долларын худалдан авах чадвар заавал унадаг. Хэрэв хэрэглээний үнийн индекс,

амжиргааны өртийн индекс буурч байвал долларын худалдан авах чадвар өснө. Үнэ хичнээн өндөр байх тусам долларын өртөг төдийн чинээ буурна. Учир нь тухайн

тоо хэмжээний бараа үйлчилгээ, худалдан авахад урьдаас илүү олон доллар шаардагдана. Үүний эсрэг үнийн бууралт, долларын худалдан авах чадварыг

нэмэгдүүлнэ. Учир нь тухайн тоо хэмжээний бараа үйлчилгээг худалдан авахад одоо танд цөөн доллар шаардагдана. Хэрэв үнийн төвшин хоёр дахин өсвөл долларын өртөг хагасаар буюу 50%-иар багсана. Хэрэв үнийн төвшин хагасаар буюу 50%-иар багасвал долларын худалдан авах чадвар хоёр дахин нэмэгдэнэ. Үндэсний валют үнэгүй болж гүйлгээнд орохоо больсон хэд хэдэн тохиолдлыг бид өмнөх бүлэгт үзсэн билээ. Энэ бол ихэнхдээ улс мөнгөний нэгжний өртөг бараг алга болох хэмжээнд хүртэлх тийм их гүйлгээнд гарсан тохиолдол байсан юм. Бусад нөхцлүүд нь өөрчлалтгүй хэвээр байх тохиолдолд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нийлмэл эрэлтийг өсгөнө. Бүрэн ажил эрхлэлтэд хүрч үйлдвэрлэлийн нийт хэмжээ тогтмол болмогц энэ нэмэгдэл нийлмэл эрэлт зөвхөн үнэ л хөөрөгдөнө. Манайх өмнөх жишээнд 20 доллораар худалддаг байсан цамц ширүүн инфляцийн дараа 200 доллар болж байсан. Энэ бол нэг доллар цамцны өртгийн 1/20 байснаа одоо түүний өртгийн 1/200 боллоо гэсэн үг. Долларын өртөг буюу худалдан авах чадварыг инцляци өмнөх өртгийнх нь 10 хувьтай тэнцэхээр болгосон байна.

Инфляци ба түүнийг дагалдан гардаг долларын өртгийн бууралт мөнгө болохынх нь хувьд цаасан долларын залгамж чанарт ямар байдлаар илрэх вэ? Өрх гэр болон үйлдвэрийн худалдан авах чадварын нэмэгдэл алдагдалгүйгээр мөнгөө зарж чадна гэж мэдэж байгаа цагтаа л цаасан бэлэн мөнгийг гүйлгээний хэрэгсэл гэж хүлээн авахад бэлэн байдаг. Эрчимтэй өрнөж байдаг инфляцийн нөхцөлд бол өөр хэрэг. Мөнгөний нэгжийн өртгийн хүчтэй үнэгүйдэл түүнийг гүйлгээний хэрэгсэлийн үүргийг гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Түүнийг эзэмшиж байх хугацаандаа мөнгө үнэгүйдэхийн хор хөнөөлийг амсахгүйн тулд үйлдвэрийн газар болон өрх гэрүүд солилцоонд цаасан мөнгө авахаас татгалзаж болно. Хэрэглэхэд тыыохиромжтой гүйлгээний хэрэгсэлгүй болсон эдийн засаг үр ашиг муутай бараа солилцоонд эргэж орно.

Үүний нэгэн адилаар хүмүүс инфляцийн дүнд хуримтуулсан мөнгөний нь өртөг хэт буурахгүй байх хүртэл мөнгийг хуримтлалын хэрэгсэл болгож ашиглана. Мөнгөний худалдан авах чадвар хартцангуй тогтвортой байгаа зөвхөн тийм нөхцалд л эдийн засаг мөнгөний нэгжийг өртгийн хэмжүүр болгон үр ашигтай ашиглаж чадах билээ. Өртгийн хэмжүүрийн хэт бууралт худалдан авагч болон худалдагчдыг худалдааны дүрмээ яг таг баримтлах боломжгүй болгодог. Мөнгөний нэгжийн өртөг эрс унахад янз бүрийн бараа, үйлчилгээнд худалдагчид ямар үнэ тогтоохоо мэдэхгүй, худалдан авагч хичнээнийг төлөхөө мэдэхгүй болно.

Мөнгөний хяналт:

Цаасан мөнгөний гол тулгуур нь мөнгөний өртгийн харьцангуй тогтворжилтийг хадагалах чадвар гэдэгт мөнгөний өртгийн тухай манай хэлэлцүүлгийн нэмэлт тайлбар оршино. Энэ нь нэгдүгээрт зохих сангийн бодлого явуулах, хоёрдугаарт мөнгөний нийлүүлэлтэд ухаалаг хяналт тавих буюу зохицуулалт хийх явдал юм. Үйлдвэрийн газар, өрх гэр, бараа үйлчилгээнийхээ оронд цаасан мөнгө авах бөгөөд энэ нь түүнийг зарцуулахад мөн тийм хэмжээний бараа үйлчилгээ эргэж авч ирэх хүртэл үргэлжилнэ. Манай эдийн засагт хууль зүйн арга хэмжээ, төрийн бодлого, нийгмийн практикийг хослуулан хэрэглэж байгаа нь солилцооны өртгийг ноцтой

аюулд оруулж болзошгүй мөнгөний нийлүүлэлтийн гэнэтийн өргөжилтөнд саад тогтор болж байгаа юм.

Цаасан мөнгөний тухай бид ярьсан бүх зүйл харилцах дансны мөнгөнд мөн хамаарна. Энэ тохиолдолд мөнгө арилжааны банкны болон хадгаламжийн байгууллагын өр болно. Хэрэв танд 200 долларын чекийн данс байгаа бол таны банк буюу хадгаламжийн байгууллага танд тийм хэмжээний долларын өртэй гэсэн хэрэг юм. Нэг бол та банкинд очиж чекийн хадгаламжаа цаасан мөнгөөр өвч болно. Ингэснээр та танд өгөх ёстой банкны буюу хадгаламжийн байгууллагын өрийг улсын болгон шилжүүлж байна. Нэг бол та банкнаас эсвэл хадгаламжийн байгууллагаас өрөө авч хэн нэгэнд чекийн хэлбэрээр шилжүүлж болно. Энэ хэлбэр илүү магадлалтай байж болох юм.

Банк болон хадгаламжийн байгууллагууд тийм өрийн бичиг хэт олныг гаргадаггүйг тэдний үүргээ биелүүлэх чадвар үндэслэгддэг юм. Ашигт тэмүүлж байгаа хувийн банкны төвлөрөлгүй системд их хэмжээний чекийн мөнгө гаргахгүй хэт хангалттай баталгаа байхгүй тухай бид удахгүй үзнэ. Ийм учраас америкийн банкны болон санхүүгийн системийн харилцах данс санамсаргүй нээхээс хамгаалдаг өндөр төвшний төвлөрөл төрийн хяналт байдаг билээ.

Гэхдээ бэлэн болон хадгаламжийн мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн тогтворжилтын өндөр төвшинд хүргэхээр ухаалаг хяналтад цаг үргэлж байдаг гэж эдгээр асуулгыг ойлгох хэрэгггүйг анхааруулъяа. Үнэн хэрэгтээ түүхэнд бидэнд тулгарч байсан инфляцийн дийлэнх мөнгөний нийлүүлэлтийн өргөжилтөд хөнгөн хуудуу хандсаны үр дагавар байсан гэж олон эдийн засагч үздэг юм.

No comments: