Tuesday, November 30, 2010
Миний мэдэх Улаанбаатар хот
Улаанбаатар хот миний монголын нийслэл билээ. Энд миний мэдэхээр хотын соёл хотын ганган дэгжин бүхийл зүйл байдаг тийм л сайхан бүр азийн цагаан дагина гэж хүртэл нэрлэдэг байсан нь саяхан мэт. Гэтэл өнөөдөр манай нийслэл хог шороо элдэв муу муухайдаа дарагдаад нэг л онцгүй, хотын хөдөө болжээ гэж ярих нэгэн байхыг би өөрийн чихээрээ сонсоод энэ бүхнийг хэн нэгэнтэй хуваалцмаар санагдлаа. Нээрээ ч зах зээлийн нийгэм эхэлж хүн бүхэн хотыг зорин амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр хөдөөний их нүүдэл төвлөрөлийг бий болгосон. Энэ нь бидэнд сайн сайхан хөгжил дэвшил муу муухай бүхнийг бүгдийг зэрэг авч ирсэн. Хотын утаа, агаарын бохирдол, ачаалалаа даахаа болисон зам, тэр гэхийн тэмдэггүй олон олон төлөвлөлтгүй байшин барилга, энэ бүх хотын шийдэгдэхгүй байгаа бүхнээ хуучин хотдоо үлдээгээд нэгэнт хийсэн алдаагаа засах гэж бие биенээ хэмлэлдэж, буруутан хайхаа больё. Ингэж хий дэмий бөөн бөөн мөнгийг урсгаж суухаар хөгжил дэвшил гэдэг бол урагшаа харсан зөв бодлого, төлөвлөгөө, төлөвлөлт байх ёстой гэж ойлгож байна. Энэ бүгдийг нуршихын учир нь бид Улаанбаатар хотоо эндээ орхиод дахиад нэгэн шинэ хотыг байгуулах хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлнэ байхаа... Миний мэдэх Улаанбаатараа гэж арай л биш юмаа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment