Tuesday, April 28, 2009
Хөх хотын Технологийн Их сургуульд 100 оюутан сургана.
Бид Хөх хотын Технологийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 2009 оны 9-р сард тус төвөөс эхний ээлжинд 100 оюутан сургахаар тохиролцов. Энэхүү гэрээ нь таван жилийн хугацаатай байгуулагдсан. Тус сургуульд суралцах оюутнууд нэг жил хэлний бэлтгэлд суралцаад дараагийн дөрвөн жил сонгосон мэргэжлээрээ суралцаад бакалаврын зэрэгтэй төгсөнө. Манай төрийн бус байгууллага нь эхний ээлжийн 100 хүүхдийг говийн аймгуудаас сонгон шалгаруулж авахаар шийдсэн. Учир нь эдгээр аймгуудад уул уурхайн том төслүүд хэрэгжиж энэ чиглэлд мэргэжилтэй ажилтан болоод мэргэжилтэн асар их хэрэгцээтэй байна. Манай байгууллагатай хамтран ажиллах Дорноговь, Өмнөговь зэрэг аймгууд нь газрын баялаг ихтэй, уул уурхайн бүс нутаг учир энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд боловсон хүчнүүдийг ихэвчлэн гадаад орноос тэр дундаа БНХАУ-ын мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг юм байна. Бид сурагчдаа сонгон шалгаруулж авахдаа хамгийн гол нь энэ чиглэлд суралцах сонирхолтой нутагтаа ирж ажиллах мөн ерөнхий шалгалтын оноо, хэлний шалгалтын оноо зэргээр жагсааж байж элсүүлнэ. Бидний гол зорилго бол монгол улсдаа үндэсний боловсон хүчнийг уул уурхай, хими технологийн чиглэл бусад боловсруулах үйлдвэр, барилга, зам гүүрийн инженер, геологи хайгуул, зэрэг манай оронд нэн тэргүүнд хэрэгцээтэй, дутагдалтай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал юм.
Subscribe to:
Posts (Atom)