Thursday, March 13, 2008

ЛИШ ЧУУЛГАНД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦСОН СЭТГЭГДЭЛ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан лиш дээд чуулганд оролцлоо. Хамгийн сонирхолтой нь манай төгсөгч найман төлөөлөгч тэнд байлаа. Бид чуулганд оролцсон төрийн албан хаагч болон иргэдийн хурлын төлөөлөгчидтэй мөр зэрэгцэн улс эх орныхоо хөгжил дэвшлийн тухай мөн бидэнд хамгийн үнэтэй ардчиллын тухай бидний хамгийн том алдаа болсон нутгийн өөрөө удирдах ёсны гажуудлын тухай илтгэл, мэдээллүүдийг сонслоо. Энэ чуулганд оролцож байгаа хөдөө орон нутгийн төлөөлөгчидтэй санал сэтгэгдлээ хуваалцаж байхад аймаг сум орон нутагт Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үүрэг роль ёс төдий, Засаг даргынхаа ам гарыг харсан байдал хэвээрээ байгаа гэдгийг уулзаж санал солилцсон бүгд ярьж байлаа. Мөн ИТХ-ын тухай манай иргэдийн дунд ойлголт бараг байхгүй байгаа нь түүний эрх мэдэл бие даасан байдал нь засаг даргаас доогуур байгаатай холбоотойг ч тэд хэлж байлаа. Тиймээс бид одоо л энэ байдлаа засч залруулахгүй бол оройтно гэдгийг илтгэгчид болон тэнд хуран чуулагсад ярьж байлаа. Үүнийг одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? бид л хийхгүй юм бол хэн хийх вэ? гэсэн бодолтойгоор төрийн ордноос гарлаа би.

No comments: