Friday, April 27, 2007

Хуримын дараах эрчүүдийн зовлон Оллоо сайтаас

Хуримын дараахь эрчvvдийн зовлон“Эрчvvд хуримынхаа дараа єдрєєс эхлэн долоон насаар хєгширснєє мэдэрдэг” хэмээн Фрэнсис Бэкон хэлжээ. Эмэгтэйчvvд хуримынхаа дараа єєрчлєгддєг гэдгийг олон эр хvлээн зєвшєєрєх биз ээ. Орост эрт дээр vед хуримын єдєр товлосон цагаас эхлэн сvйт бvсгvй ээж, найз охидтойгоо хамт гасалж, гиншиж эхэлдэг байжээ. Энэ ч гайгvй. Зарим vед хуриман дээр гасалж, гангинаж, сvйт бvсгvйг болон хvрэлцэн ирсэн хvмvvсийн сэтгэлийн шаналгах нь их хэцvv гээч. Євєр Монголын хуримын уламжлалаар зочид тарсны дараа сvйт бvсгvйн ээж охиныхоо хормой дээр чулуу, сvх тавьдаг байжээ. Энэ нь “гэр бvл чулуу, тємєр мэт бат бэх барилдлаа” гэсэн утгатай аж. Руандагийн (Тєв Африк) нэгэн омгийн эрчvvд хамгийн азгvй нєхєр болдог. Уламжлал ёсоор хуримын ёслол єндєрлєсний дараа сvйт бvсгvй нєхрийнхєє гэрт очно. Гэхдээ та зvгээр л гэртээ дагуулаад харьдаг хэмээн бодож байвал эндvvрчээ. Залуу эхнэр нєхрийнхєє биед хайр найргvй шарх, сорви vvсгэх ёстой бєгєєд энэ vед нєхєр нь юу ч хэлэх эрхгvй байдаг гэнэ. Тэмцэл шєнийн турш зогсолтгvй vргэлжлэх бєгєєд євсєн овоохойн хана нурах нь энvvхэнд байдаг аж. Дараа нь эхнэр нь унтаж, хvчээ хуримтлуулахын тулд эцэг эх рvvгээ явна. Маргааш орой гэхэд дахиад л зодоон vргэлжилнэ. Ингээд сvйт бvсгvй залхаж, нєхрийн биед эрvvл газар vлдээгvй vед эхнэр нь гивлvvрээ тайлахыг зєвшєєрдєг байна. Vvнээс хойш гэр бvлийн амьдрал энгийн болж эхэлнэ. Тэд энэ ёс заншлыг дагавал залуу хосууд хэрvvл маргаангvй амьдардаг гэж vздэг аж. Тэгвэл Энэтхэгийн ємнєд хэсэгт бас нэгэн хачирхалтай уламжлал байдаг байна. Залуу бусгvй албан ёсоор нєхєрт гарснаас хойш гурав хоногийн дараа нєхєр нь тvvнээс салж, гэрээ vvрд орхих vvрэгтэй. Vvний дараа залуу бvсгvйн ємнє бvхий л зvйл нээлттэй болж, хvссэн хvнтэйгээ амраглаж, хvссэн бvхнээ хийнэ. Харин энэ vед хєєгдсєн нєхєр нь яадаг эсэхийг мэдэхгvй. Бразилийн зарим дvvрэгт нєхєр нь эхнэрээ нууц амрагтай болсныг мэдвэл тvvнийг нь анд хамт явахыг урьж, дараа нь гэртээ хоёр дахь нєхрийн хувиар хамт амьдрах хvсэлт гаргадаг байна.Ер бусын хуримын шєнєПерсийн хуримын шєнє. Эртний Персийн уламжлал ёсоор бол шинэ нєхєр эхнэрийнхээ охин биеийг алчуур ороосон хуруугаар хєнддєг байна. Ингээд цус болсон даавууг сvйт залуу хаалганы цаана хvлээн зогсож байгаа гэр бvлийнхээ хамгийн ахмад хvмvvст vзvvлнэ. Тэд онгон биеийг нь хєндсєн эсэхийг мэдсэний дараа Аллах бурхандаа талархаж, гэр бvлийг хvчинтэйд тооцдог ажээ. Хэрвээ сvйт бvсгvй “ариун” биш бол гэрээсээ шившигтэйгээр хєєдєг байна.Энэтхэгийн хуримын шєнє. Євєг дээдсийн уламжлалаа дээдэлж ирсэн энэтхэг гэр бvлд энэ заншлыг одоог хvртэл сахиж байна. Уламжлал ёсоор хуримын анхны шєнє єнгєрєєхєд нєхєр огт оролцдоггvй гэнэ. Хуримын дараа эр нєхєр гэргийгээ удмынхаа баатар зоригт хvмvvст болон маш их хvндэтгэдэг хvндээ авчирч єгнє. Энэ хvн залуу гэргийн охин биеийг зєв хєндєх vvрэгтэй. Залуу нєхєр эхнэрээ хагас цаг, эсвэл хэдэн єдрєєр ч єгч болно. Энэ vед сvйт бvсгvй нєхрєє зєв энхрийлэх аргад суралцдаг. Хайртай бvсгvйгээ эргvvлж авахдаа нєхєр нь эхнэрийнхээ онгон биеийг хєндсєн эрд vнэт бэлэг авч очдог. Зарим vед энэтхэг эрчvvд хэдэн єдєр хvлээж, бэлгийн амьдралд бvрэн бэлтгэгдсэн эхнэрээ авчрах нь бий. Тvvнчлэн сvйт залуу илvv удаан хvлээх ч хэрэг гардаг. Энэтхэгт найман настай охид гэрлэх нь цєєнгvй учир охидын бэлгийн бойжилт дуустал гэр бvлийн анхны шєнє хэдэн жилээр ч хойшлогдох тохиолдол бий.Японы хуримын шєнє. Японд уламжлал ёсоор сvйт залуугийн ээж хvvдээ хэр хайртайгаа илэрхийлж, бvсгvйг будгаар гоёж, хуарлана. Хэрвээ хадам ээж сvйт бvсгvйг “гоё болгож” чадахгvй бол муу ээжид тооцогддог. Тэрээр хуримын анхны шєнє хосуудын орыг жасмин цэцгээр хучиж, дээр нь буудай цацдаг. Ийм орон дээр анхны шєнєє єнгєрєєвєл эрvvл хєєрхєн хvvхдvvдтэй болно гэж япончууд vздэг ажээ. Сvйт залуугийн ээж хуримын анхны шєнє байлцдаг уламжлал одоо ч зарим гэр бvлд хадгалагдсаар байна. Гэхдээ хадам ээж хvvгээ дэмжиж, сvйт бvсгvйг буруутгах гэж тэнд байдаггvй. Тэр залуу бvсгvйг ичихийг нь болиулж, эр хvнийг яаж энхрийлэхийг хэлж єгєх хамгийн сайн туслагч болдог хэмээн япончууд vздэг ажээ.

No comments: